Жүжигчин “Бе Ён Жу” Надад хамгийн хэрэгтэй зүйл эхнэр л байна
2011-10-31,19:40

Бе Ён Жу. Тэр бол Өмнөд Солонгосын бvх цаг vеийн хамгийн өндөр орлоготой жvжигчин. "Анхны хайр”, "Зочид буудлын эзэн”, "Өвлийн хайрын дуу”, "Дөрөвдvгээр сарын цас” " Хамгийн сүүлд Dream high" гээд олон ангит киногоороо Солонгостоо төдийгvй Ази даяар нэр алдар нь тvгсэн энэ жvжигчин киноны ганцхан ангид тоглоод л 250 сая воны хөлс авдаг юм.
Ази даяар Солонгосын кино урлагийг тvгээн дэлгэрvvлсэн 13 жvжигчний нэгдvгээрт бичигддэг тvvнийг кинондоо тоглуулахын тулд найруулагчид дугаарлан зогсч байдаг гэлцдэг. Дулаахан харц, сэтгэл татам инээмсэглэлээрээ бvсгvйчvvдийг соронз мэт татдаг Бэ Юн Жун арлын Японд төрөлх Солонгосоосоо дутахгvй олон шvтэн бишрэгчтэй. Тэрээр саяхан Японд зочлох vеэрээ дараахь ярилцлагыг өгчээ.
-Таныг Японы шvтэн бишрэгчидтэйгээ уулзахаас өмнө Ерөнхий сайдын гэргий хvлээн авсан нь энэ оронд хэр нэр хvндтэйг тань харууллаа?
-Баярлалаа. Ерөнхий сайдын гэргий урлаг соёлын асар өндөр мэдрэмжтэй хvн юм. Тэр Солонгосоор төгс сайн ярьж намайг бvр бишрvvллээ. Бид Япон, Солонгосын соёл урлагийн талаар нэлээд ярилцсан.
-Та уг нь япон хэл мэднэ шvv дээ. Гэхдээ яагаад дандаа солонгосоор ярьдаг юм бэ?
-Би Солонгосын соёл урлагийн төлөөлөгчийн хувиар энд ирсэн учраас төрөлх хэлээрээ ярих нь зөв гэж бодож байна. Ер нь, би японоор муу ярьдаг.
-Та өөрийгөө Солонгосын соёлын элч төлөөлөгч хэмээн тооцдог учраас "Солонгосын гоо vзэсгэлэнгийн эрэлд” номоо бичсэн vv?
-Солонгосын соёл урлагийн тухай ном бичих нь миний мөрөөдөл байсан. Энэ номыг бичих гэж бvтэн жил болохдоо завгvй ажлын хуваарьтай байсан ч, өвдөж зовсон ч өөрт байгаа бvх хvч энергиэ зөвхөн vvнд зориулсан. Би тийм ч ухаантай хvн биш болохоор ном бичихэд vнэндээ амаргvй байлаа.
-Номыг тань уншигчид төдийгvй шvvмжлэгчид ч сайнаар хvлээн авсан. Тийм болохоор дахин ном бичих бодол байна уу?
-Vгvй ээ. Дахин ном бичихгvй. Сөvлд буцаж очсоныхоо дараа ирээдvйнхээ төлөвлөгөөний тухай сайтар эргэцvvлж бодох хэрэгтэй байна. Vнэнийг хэлэхэд бие маань бvрэн тэнхрээгvй, одоо хvртэл эмчилгээ хийлгэж байгаа. Тийм болохоор юуны тvрvvнд эрvvл мэнддээ анхаарч, бvрэн эмчилгээ хийлгэхээ л бодож байна даа.
-Нууц биш бол ямар өвчнөөр өвдсөн юм бэ?
-Эхэндээ юу өвдөөд байгааг сайн мэдэхгvй, бvр H1N1-ийн шинжилгээ хvртэл хийлгэж vзсэн шvv. Харин энэ гахайн ханиад биш, цус бохирдох өвчин байсан юм билээ. Одоо бие маань сайжирсан ч гэлээ эм уусаар байгаа.
-Та жvжигчин, загвар өмсөгч, дээр нь зохиолч боллоо. Өөр хийхийг хvсч буй ажил мэргэжил бий юу?
-Байгаа. Бvр эртнээс бодож байсан зарим санаагаа хэрэгжvvлээд эхэлсэн. Сөvлд болсон нэг арга хэмжээний vеэр фермер болохыг хvсдгээ хэлж байсан. Тэр мөрөөдөл маань одоо биелж эхэлсэн.
-Бусад жvжигчин шиг дуучин болоод vзэхгvй юм уу?
-Өө, би дуулж чаддаггvй юм аа. Харин дуулж сурахын тулд саяхан гэртээ караокетой болсон. Гэхдээ би өөрийнхөө дуулахыг сонсох дургvй. Магадгvй согтсоныхоо дараа гайгvй дуулах байх шvv.
-Та "Солонгосын давалгаа” гэгддэг улсынхаа хамгийн алдартай, А-зэрэглэлийн 13 жvжигчний эн тэргvvнд бичигдсээр олон жил өнгөрчээ. Гэвч таны нэр алдар өмнөх шигээ цуурайтсан хэвээр л байх юм. Vvний нууц нь юу вэ?
-Гэр бvлдээ /шvтэн бишрэгчдээ хэлж байна/ vнэн сэтгэлээсээ ханддаг болохоор тэр юм болов уу. Гэхдээ миний бодлоор "Солонгосын давалгаа” гэдэг vгийг "Азийн давалгаа” болгон өөрчлөх цаг нь болсон санагддаг.
-Бэ Ён Жун аль хэдийнэ алдар нэр, эд баялгийг өөрийн болгожээ. Одоо таны амьдралд дутуу зvйл бий юу?
-Хамгийн хэрэгтэй байгаа зvйл гэвэл эхнэр. Харин хамгийн дутагдаж байгаа зvйл бол эрх чөлөө. Гэхдээ энэ бvгдийг өөрийн болголоо гээд аз жаргалтай нэгэн болчихгvй л дээ. Ер нь, амьдралд ямар нэгэн зvйл дутагдах нь тийм ч муу зvйл биш гэж би боддог. Нэг нь байхад, нөгөө нь дутагдах нь амьдралын л жам.
-Таныг хэзээ гэрлэх тухай асууж болох уу? Учир нь, энэ асуултын хариуг хvмvvс хамгийн их мэдэхийг хvсч байгаа.
-Жил гаруйн өмнө би Японы нэг сурвалжлагчид ярилцлага өгөхдөө "Гурван жилийн дотор гэр бvлтэй болно” гэж хэлж байсан. Гэтэл тэр vгийг манай эмээ гурван сар гэж буруу ойлгоод "Яагаад одоо болтол хvнтэй суухгvй байна аа” гээд байнга шалгаах болсон шvv. /инээв/ Тэр сэтгvvлчид өгсөн амлалтаар бол би жилийн дараа хуримаа хийх ёстой байдаг. Гэтэл бvсгvйчvvдтэй болзох цаг зав олдохгvй байгаа болохоор одоо хvртэл сэтгэлд нийцсэн эмэгтэйгээ олж чадаагvй л явна. Харин одооноос vvнд тусгайлан цаг заваа зориулна гэж бодож байгаа.
-Ганц бие хvмvvс сэтгэлээр унаж, ганцаардах нь их. Таны хувьд?
-Өнөө vед сэтгэлийн хямралд ороогvй хvн гэж хаана ч байхгvй биз ээ. Хvн бvгдэд л сэтгэл зовоох асуудал байдаг шvv дээ, гэр бvлтэй эсэхээс vл хамаараад.
-Тэгвэл таны сэтгэлийг юу зовоодог вэ?
-Олон зvйл бий. Гэхдээ энэ миний хувийн асуудал.
-Та стрессээ яаж тайлдаг вэ?
-Тайвшрал олох замаа би хараахан нээж чадаагvй байна л даа. Гэхдээ зарим нэг оролдлого хийж байгаа. Жишээлбэл, би хөдөө амьдардаг болсон. Газар шороон дээр гишгэж байгаагаа мэдрэхийн тулд хөдөө байшин аваад тэндээ амьдарч байна. Энэ бас фермер болох мөрөөдлийн маань нэг хэсэг л дээ.
-Таныг энэ онд хуримаа хийх гээд байшингаа зарсан гэж хэвлэлvvдээр бичсэн нь ийм учиртай байжээ?
-Гэр бvлийн /фэн/ уулзалтын vеэр би хэлсэн шvv дээ. Надад бvсгvйчvvд танилцуулж өгөөрэй гээд /инээв/ Гадуур бараг гардаггvй болохоор надад эмэгтэйчvvдтэй танилцах боломж олддоггvй юм аа. Гэтэл намайг гэрлэх гэж байна гэсэн цуурхал цаг vргэлж л гарах юм. Хэрэв би гэрлэвэл фэнvvддээ албан ёсоор мэдэгдэнэ шvv дээ.
-Гэхдээ л таныг байшингаа томсгосон нь өөр учиртай гэж хvмvvс бодож байгаа?
-Миний өмнө амьдарч байсан байр тvрээсийнх л дээ. Тийм болохоор байр тvрээслэх vv гэж асуусан хvмvvс их ирдэг байлаа. Энэ нь нэг талаар тав тухгvй, нөгөө талаар байрны маань эзэн тvрээсийнхээ төлбөрийг байсхийгээд л нэмээд байсан болохоор нvvхээр шийдсэн. /инээв/
-Таныг жvжигчин Ли На Юнтай гэрлэх нь гэсэн яриа гадуур их гараад байгаа шvv дээ?
-"Бид vнэхээр дурласан гэж vv” кинонд Ли На Юн миний дvvгийн дvрд тоглосон. Гэхдээ тэр бvр 1999 оны кино шvv дээ. Хачин л юм. Хаанаасаа ийм яриа гардаг байна аа.
-Та шvтэн бишрэгчдээ фэн гэхийн оронд гэр бvл гэж хэлэх юм. Яагаад?
-Гэр бvл бол ямар ч vед чамаас нvvр буруулдаггvй, vргэлж чиний төлөө бvхнээ зориулахад бэлэн хvмvvс байдаг. Миний шvтэн бишрэгчид яг тийм хvмvvс. Зөвхөн фэн гэдэг vг тэдэнд хангалтгvй. Энэ сэтгэлийнх нь хариуд би ч бас тэдний хувьд гэр бvл шиг нь байхыг хичээдэг.
-Та ганцхан жилийн дараа 40 нас хvрнэ. Солонгосын шоу бизнесийн ертөнцөд энэ тийм ч залуу нас биш. Vvнд сэтгэл гонсойж байна уу?
-Би хөгшрөхөөс айдаггvй. Өнгөрснөө харж харамсч суухын оронд одоо байгаадаа сэтгэл хангалуун байж, ирээдvйгээ харах нь чухал гэж боддог.
-Гэхдээ та одоо ч 30 хvрээгvй залуу шиг л харагддаг. Vvний нууц нь юунд байна?
-Нууц гэхээр зvйл байхгvй ээ. Зvгээр л эерэг сайхан бодолтой байж, аз жаргалтай байх хэрэгтэй.
-XXI зууны жvжигчин хvн таны бодлоор ямар байх ёстой вэ?
-Өнөө vед хvнлэг, бодит байдлаа хадгалах нь хамгийн чухал. Техник технологи өндөр хөгжсөн энэ vед хvний бие, зvс царайг яг л бодит юм шиг бvтээдэг болж. Тиймээс жvжигчин хvн vнэн сэтгэлээсээ дvр бvтээснээр хиймэл зvйлээс ялгарч чадна. Миний хувьд кинонд тоглохдоо зvгээр нэг жvжиглээд өнгөрөх биш тэр дvрд зvрх сэтгэлээрээ уусан орохыг хичээдэг. Энэ л хамгийн чухал.
