Баяраагийн БАТЗАЯА охины АМЬДРАХ ХҮСЛЭН-г биелүүлье
2011-10-05,00:14

Эмч нарын хариуцлагагүй үйлдэл, мөнгөний төлөө бусдын амьдралаар тоглогч Хадгаламж зээлийн хоршооныхны балгаар нэгэн сайхан охины амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг дуулсан гадаад, дотоод, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэхүү охинд туслахаар нэгдэж байна. .
Зүс царайгаа хараагүй ч, нэг нэгэндээ туслахаар хүсэл зорилгоо нэгтгэсэн монгол залуус “Амьдрах хүслэн” нэртэй хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ хөдөлгөөний зорилго нь Б.Батзаяа охины эмчилгээний зардлыг олоход тусалж байгаа юм.
Амьдралд хөл тавиад удаагүй ч аймшигт өвчинд дарлуулсан хөөрхий охины чадан ядан бичсэн тэмдэглэлээс хэсэгчлэн дурдвал.
,,,Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ… 16 наснаасаа эхлэн “Хоолойны ангина үе мөчиндөө орсон” гэсэн оноштойгоор бүх шатны эмнэлэгт хандан, шаардлагатай бүх эмчилгээг хийлгэж байсан боловч өвчин эдгэлгүй хэвтэрт орсон. Би бүх чадлаараа хичээж, эм тариагаа цагт нь хэрэглэж байсан боловч хэнд ч, хэзээ ч хэлж ирдэггүй энэ өвчний төлөө 4 жил өвдөн шаналж байна. Өөрийгөө ийм өвчтэй болно чинээ санаж, зүүдэлж, бодож ч үзээгүй байсан би анх гарын дунд хуруу хавдсан цагаас эхлэн өдий хүртэл нэг удаа ч эмнэлгээс салж үзээгүй. Цаг хугацаа өнгөрөх бүр өвчин минь даамжирч, бүх хуруу, тохой, мөр, хөл, өвдөг, үетэй газар болгоныг минь энэ муухай өвчин идэж байна. Инээхэд хүртэл эрүү минь өвддөг болчихсон. Шөнө унтах болгондоо өвдөхгүй бүтэн нойртой хонох юмсан гэж хүсдэг боловч энэ хүсэл минь биелж байгаагүй. Өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн… Өнөөдөр би хэдийгээр өвчтэй байгаа боловч миний эрүүл болох хүсэл мөрөөдлийн гал минь унтраагүй, улам л дүрэлзэн ассаар байна… гэжээ.
Уг нь тэрээр үе мөчний ремотизм, ремотоид хавсарсан гэсэн өвчний оноштой. Гэвч өвчин намдаах эм хэтэрхий их хэрэглэснээс эмийн нөлөө цусны бүтцэд өөрчлөлт оруулж, тэрнээсээ улбаалан зүрхэнд хүрэлцэхүйц цус хүрэхгүй байснаас цусан хангамж муудаж, зүрхний импакт үүсч, тархинд нь цус харвалт өгчээ. Харин энэ тухай гэрийнхэн нь түүнд хэлээгүй тул Батзаяа энэ талаар мэдээгүй байгаа. Эрүүл хүний цусанд 10000 цагаан бөөм байх ёстой байтал охиных ердөө л 1000 гэсэн тоон дээр дэнжигнэж байна. Ийнхүү цагаан бөөм цөөрсөн нь цус багадалт үүсгэж, дахин төлжих боломжийг нь багасгаж байгаа хэрэг.
Одоо тэрээр Солонгос руу эмчилгээнд явах гэж байгаа тул Амьдрах хүслэн хөдөлгөөнийхөн эмчилгээний зардлыг яаралтай цуглуулах зорилгоор хандивын хайрцаг аялуулж байна. Мөн хандивын дансаар Та мөнгө шилжүүлж туслах боломжтой. Таны тус зөвхөн мөнгөн хэлбэрээр ч бус ямар ч байж болно.
Цэл залуухан нэгэн амь, цэвэр тунгалаг нэгэн сэтгэлийн зул ийнхүү орон дээрээ бөхөж байна. Сайхан сэтгэлт хүмүүс бидний дунд олон байгаа гэдэгт итгэж байна. Хэрэв хамтдаа хөдөлбөл ийм нэгэн амьдралыг аварч чадахгүй гэж үү?
Батзаяа охинд туслахыг хүсвэл www.gtstyle.blogmn.net цахим хуудас дээр байгаа түүний эгч Б.Ариунаагийн хөтөлдөг Амьдрах хүслэн блогт зочлоорой. http://lovelife.delhii.net//
Баяраагийн Батзаяа охины дансны дугаар
Зоос банк: MNT-241319 7095
USD-241320 2777
Энэ бол баруун хөлийнх нь өсгийний шарх. Хүн хэвтэж байх үед өсгийн дээр хүндийн жин бага төвлөрөх ёстой хэдий ч бараг 5см гүн шархтай болчихсон. Ясанд нь хүрчихсэн шархыг марль чихэж цэвэрлэдэг. Энэ нь түүнд бараг л ясыг нь хажуунаас нь арчиж цэвэрлэж байгаа юм шиг өвдөлт шаналал мэдрүүлдэг.

Энэ бол толгойных нь шархны зураг. Яагаад энэ шарх гараад ирсэн шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй.

Эдгээр шархнууд нь түүнийг эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байхад нь үүсчээ. Эмч, сувилагч нар хэрэв ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бол түүнд хэзээ ч йм шарх үүсэх ёсгүй байсан юм. Эмнэлгээс гараад 2 сар гаруй болсон ч эдгэлгүй таны харж байгаа ийм байдалд хүрсэн байна.


Ta bvhen Ene ohin zaawal tuslaarai bu barg uilangaa shah laa


Баяраагийн Батзаяа охины дансны дугаар
Зоос банк: MNT-241319 7095
USD-241320 2777
Сэтгэгдэл:

би энэ мэдээг тавьхдаа нулмис унгаад амжсан оор дээрэи тавьж бодоод одоо хүртэл санаас гархгүи юмаа
батзаяа чи заавал идгэнээ би залбирсаар л бха болно