ХАИРЫН ШүЛэг
2011-09-12,16:31

алуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан
Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчыг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа.
Жаргаана гэж би амлахгүй ээ
Жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлая
Зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор
Жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
Заавал жаргаахыг хичээх болно
Зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
Золгүй эзэн нь би мөн байхын бол
Чамаас болж би зовлоо гээд
Зоригтой наддаа хэлж хайрлаарай
Зовлонг чинь ойлгох ухаан надад бий
Зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор
Чадах хийгээд чадахгүй бүхнээ
Чинийхээ зовлонгүйн төлөө
Чармайж хичээж зүтгий гэж буй
Чамд өгч буй миний нэгэн амлалт
Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
Хором мөч улирах бүрд чамайгаа
Хайрлана гэж үнэхээр би амлая
Хайрласан сэтгэл минь дундаршгүй болохоор
Дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
Духан дээр минь үнсээд нэг
Дутуу халамж тавьсныг минь
Дурьдан нэг зэмлээрэй намайгаа
Сэтгэлдээ бодогдсон зүйлийн үзүүрийг
Сэм сэмхэн бусаар сэрүүлж хайрлаарай
Зэмлэлийг чинь мэдрэх мэдрэмж надад бий
Зэврүүн мэдрэмж чамд төрүүлмээргүй болохоор
Хоосон сэтгэгдлийг чамаасаа
Хол байлгахын учир
Халамж хайраар дутаахгүй гэж буй
Хоёрдох нь болж байгаа миний амлалт.
эр тэнд тэнгэрийн хаяанд
Тэргэлтэн туяарах сарны хормойд
Тэмүүлэх сэтгэл бодлын үзүүрт
Тэнгэрлэг чиний төрх амилна
Үй зайгүй дотно гэмээр
Үерхэн дассан найз гэмээр
Үлгэр домгийн баатар гэмээр
Үзэсгэлэнт чиний царай тодорно
Санаанаас ургасан сарнай минь чи
Салахын аргагүй амтат зүүд
Бодлоос шаагисан бороо минь чи
Болихын аргагүй гэгээн мөрөөдөл
Итгэл сэтгэлд бадамлах зул
Ирээдүйг зөгнөн цохилох зүрх
Исгэрэх салхи шиг залуу нас
Ийм л охин чамайг хүлээнэ
Дурлал нэхэх борхон зүрхээ
Дуу хуураар аргадаж л явна
Дусал нулимс хааяахан унагаж
Дулаахан харцыг чинь үгүйлж сууна
Уйтгарын далайд гунигаар сэлүүрдэж
Учраа ч үгүй чамайгаа хайлаа
Ухаарлын гэгээнд умбуулан жаргааж
Унаган хайр минь наддаа ирээч
Амьдрал чамд би хэтэрхий хайртай байснаас
Амсах ёстой жаргалаа цагаас эрт хүртлээ.
Амар амгалан нөгөө ертөнц
Аяар аяархан дуудаад байх боллоо.
Мөнх бусын тухай бүх нууцыг
Юунд чи нууж чадсангүй вэ?
Цэцэг бүгдийн үнэр ялдам дэлбээ
Чиний үзэсгэлэнг мартана гэж санашгүй
Цэн цэнгийн нартай бүлээн бороо
Чиний нулимсыг дахиад хэзээ ч нөхөшгүй
Од одны дууг сонсох дуртай байсан
Олон сайхан охидод чинь би дурласан
Орог саарал үүлэнд ч би хайртай байсан шүү.
Ширхэг өвсөөр чинь ишиг тэжээсэндээ жаргалтай
Шумуул ялаанаас чинь цусаа харамласан л нүгэлтэй
Эцэслэхэд минь өвс ногоо ургана, гэвч
Эхлээд лууль шарилж, хожим нь цэцэг л ургана шүү
Амар амгалан нөгөө ертөнц
Аяар аярхан дуудаад байх боллоо.
Хайрлаж дурлаж явсан бүгдээсээ
Хагацна гэхэд нулимс бүрхээд байна.